Наадмын тасалбарыг маргааш өглөө 07:00 цагаас эхлэн www.enaadam.mn сайтаар борлуулж эхлэх бөгөөд нэг хүн хоёр л тасалбар авах боломжтой аж.
Баяр наадмын нээлтийн ёслол, бөхийн барилдааны тасалбарыг багцаар нь суудлаасаа хамаарч 100000, 1300000, 150000 төгрөгийн үнэтэй худалдах юм. Харин долоодугаар сарын 11-ний орой нээлтийн тоглолтыг давтах бөгөөд энэхүү тоглолтын тасалбарыг 80 мянган төгрөгөөр борлуулна. Тасалбарыг www.ticket.mn сайтаар маргааш өглөөний 07:00 цагаас эхлэн худалдах аж.