Цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглосон хууль өнөөдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөнө

Цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглосон хууль өнөөдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөнө

Монгол Улсын Их Хурал өнгөрсөн оны 5-р сарын 30-нд цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт таавар зэргийг бүрэн хориглох хууль баталсан. Тус хууль өнөөдрөөс /2025.07.01/ хүчин төгөлдөр мөрдөгдөж, эхэлж байна. 

Санхүүгийн мөрдөн шалгалтаар 1.7 их наяд төгрөг буюу 500 сая ам.доллар гадаад улсад цахим тоглоомоор урссан нь тогтоогдсон байдаг. Энэ нь нэг иргэнд 485,000 төгрөг оногдох хэмжээ гэсэн үг. Иргэдийн өрөнд орох, донтолт, амиа хорлолт, гэр бүл салалт, инфляц зэрэг нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөө ихсэж байгаа тул Засгийн газар хуулийг санаачлан батлуулсан юм. 

Хуулиар:

  • Цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэх, сурталчлах, дэмжих бүхий л хэлбэр хориглоно
  • Зөрчил гаргасан этгээдийг торгох, зорчих эрх хязгаарлах, хорих шийтгэл ногдуулна
  • VPN ашиглан тоглосон ч хуулийн хариуцлага хүлээнэ

Цахим мөрийтэй тоглоом нь Монголд хуулиар бүрэн хориглогдсон гэмт хэрэг болсныг нийтэд анхааруулж байна.