Урт цагааны зам дагуу зөвшөөрөлгүй барьсан найман павильоныг буулгаж, газрыг нь чөлөөлжээ

Урт цагааны зам дагуу зөвшөөрөлгүй барьсан найман павильоныг буулгаж, газрыг нь чөлөөлжээ

Өчигдөр шөнө /2025.06.30/ 23 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 3-р хороо, Их дэлгүүрээс Урт цагаан явах замд байдаг зөвшөөрөлгүй найман павильоныг буулгаж, газрыг нь чөлөөлжээ. Тус найман павильон нь зөвшөөрөлгүй нийтийн эзэмшлийн талбай, явган хүний зам дээр 1995 оноос хойш 30 жил үйл ажиллагаа явуулсан байжээ.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул “ 1995 оноос хойш зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан найман павильоныг буулгасан. Энэ хэсгийг чөлөөлж, явган хүний зам болон бусад тохижилт хийнэ. Энэ бол хотын төв хэсэг, хотын дүр төрх. Жуулчид ч их явдаг. Мөн нөгөө талд энэ хавьд үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүд цэвэр тухтай орчинд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэж байна” гэв.