Иргэн Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нар ШШГЕГ-ын харьяа “Баривчлах төв”-д хоригдож байгаа бөгөөд засал хүмүүжлийн сургалтад хамрагдаж байна

Иргэн Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нар ШШГЕГ-ын харьяа “Баривчлах төв”-д хоригдож байгаа бөгөөд засал хүмүүжлийн сургалтад хамрагдаж байна

Иргэн Д.Мөнх-Эрдэнэ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-ний /2025.04.29/ өдөр "Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалантай уулзаж, шууд дамжуулалт хийх үеэрээ маргаан үүсгэж, эцэст нь хоёр биенийхээ биед халдсан байдаг. 

Эл үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхээс иргэн Д.Мөнх-Эрдэнэ, "Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн гүйцэтгэх захирал асан Ж.Энхжаргалан нарт 10 цагийн хугацаагаар албадан сургалтад харуулж, 9 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан билээ. 

Тэгвэл тэд өдгөө ШШГЕГ-ын харьяа “Баривчлах төв”-д хоригдож байгаа бөгөөд засал хүмүүжлийн сургалтад хамрагдаж байгаа аж.

Иргэн Д.Мөнх-Эрдэнэ ирэх долдугаар сарын 3-ны өдөр суллагдах бол Ж.Энхжаргалан маргааш нь буюу долдугаар сарын 4-ний өдөр суллагдах юм. Учир нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан өдөр Д.Мөнх-Эрдэнэ нэг хоног хоригдсон тул Ж.Энхжаргалангаас нэг хоногийн өмнө суллагдах юм. 




Өнөөдөр могой өдөр

5 цагийн өмнө