Гал сөнөөгчдийг түймрийн голомтуудад нисдэг тэргээр хүргэж байна

Гал сөнөөгчдийг түймрийн голомтуудад нисдэг тэргээр хүргэж байна

Зэвсэгт хүчний агаарын цэргийнхэн тэр дундаа цэргийн нисгэгч нар түймрийн голомтуудад гал сөнөөгчдийг хүргэх ажлыг гүйцэтгэж байна.

ОБЕГ-ын захиалгаар 4 удаагийн 23 цаг 31 минутын түймрийн нислэгт давхардсан тоогоор нийт 176 гал сөнөөгчдийг Хөвсгөл аймгийн Цагааннуур сум, Улаан-Уул сум, Төв аймгийн Эрдэнэ сум, Хэнтий аймгийн Батширээт сум, Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр сумдуудын түймрийн голомтуудад Ми-171Е загварын нисдэг тэргээр агаараар тээвэрлэн хүргээд байна. Түймэр гарсантай холбогдуулан газардахад үзэгдэх орчин хязгаарлагдмал болон бусад хүндрэлүүд байгаа ч цэргийн нисгэгч нар мэргэжлийн ур чадвараараа ялгарч байгаад ОБЕГ-ын удирдлагууд талархал дэвшүүлжээ.




Өнөөдөр могой өдөр

4 цагийн өмнө