Иргэн Г.Чинзоригийг “гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа" хэмээн баривчлах зөвшөөрлийг шүүхээс өгчээ

Иргэн Г.Чинзоригийг “гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа" хэмээн баривчлах зөвшөөрлийг шүүхээс өгчээ

Иргэн Г.Чинзориг нь авто засварын газарт нэгэн эмэгтэйд гар хүрч, улмаар өөрийн найз Т гэх залууг зодож, хүнд гэмтэл учруулсан гэх бичлэг цахим орчинд нийтлэгдэж, олны анхаарлыг татаад байгаа билээ. 

ВИДЕО:  Бага насны хүүхэд үзэхийг хориглоно. 

Энэ талаар иргэн Г.Чинзориг "Биеэ өмөөрч байгаа юм биш, гэхдээ мэдээллийн сайтууд аятайхан байгаарай. Хар тамхи хэрэглээгүйг цагдаа нар гурван удаагийн шинжилгээгээр тогтоосон. Нэмээд хэлэхэд, бие нь муу, сэхээнд байгаа гэж худлаа мэдээлэл бүү тараа. Хоёр өдөр дуугүй нүдүүллээ. Тэр үхвэл би ялаа авна. Цаашдаа, найз нөхөд байвал бид найз байх болно. Та нар биш, би хийсэн хэргийнхээ хариуцлагыг бүтэн үүрнэ" хэмээн байр сууриа илэрхийлсэн. Харин түүнд зодуулж, хүнд гэмтсэн гэх Т нь "Заа би ямар ч байсан байгаа шүү хө.. Гэмтлийн зэрэг мэдээж өндөр.. Эмнэлэг домнолого, өвчин намдаагч гээд л явж байна.. Ухаан санаа бол эрүүл байгаа одоогоор.." гэж мэдээлсэн байна. 

Тэгвэл иргэн Г.Чинзоригийг баривчлахыг шүүх зөвшөөрсөн байна. 

Тодруулбал,  Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос ирүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5 дахь заалтад тус тус заасан үндэслэлээр сэжигтэн Г.Чинзоригийг баривчлах саналыг 2025 оны зургаадугаар сарын 28-ны өдөр шүүх хүлээн авч хянан шийдвэрлэжээ. 

Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, сэжигтэн болон өмгөөлөгчийн тайлбар зэргээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа...;” гэх нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр, сэжигтэн Г.Ч-ийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан прокурорын саналыг хүлээн авч, түүнийг сэжигтнээр баривчлах зөвшөөрөл олгох нь зүйтэй гэж үзсэн байна. 

Харин прокурорын саналд дурсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “нотлох баримтаа устгах, өөрчлөх, хуурамчаар үйлдэх, эсхүл гэрч, хохирогч, хамтран гэмт хэрэг үйлдсэн хүнд хууль бусаар нөлөөлөх үндэслэл илэрсэн бол.” гэх нөхцөл байдал тогтоогдоогүй аж. 




Өнөөдөр могой өдөр

4 цагийн өмнө