Цахим орчинд иргэн Г.Чинзориг байж болзошгүй этгээд автомашины дээр гарч зогсоод бие засаж буй бичлэг, мөн автозасварын газарт нэгэн эмэгтэйд гар хүрч, мөн нэгэн эрэгтэйг хэвтэрт ортол нь зодож буй бичлэг нийтлэгдээд байгаа билээ. Иргэн Г.Чинзоригийн үйлдсэн байж болзошгүй балмад үйлдлийг мэргэжлийн боксын нэр бүхий тамирчид буруутгаж, "Г.Чинзоригийг мэргэжлийн тамирчин биш" гэдгийг олон нийтийн сүлжээнд тодотгож байгаа юм.
ВИДЕО: Бага насны хүүхэд үзэхийг хориглоно.
Пээ бараг алаад хаячихаж байгаа юм биш үү.Хажууд нь байгаа хүмүүс ямар арчаагүй юм бэ😬2 3лаа нийлээд нам дарчихгүй😬😬😬 pic.twitter.com/Isc82HvrQE
— Saruulhan🇲🇳 (@Saruulhan__) June 27, 2025
Тэгвэл иргэн Г.Чинзоригийн үйлдсэн байж болзошгүй хэргийн талаар ЦЕГ-ын Дэд дарга, Цагдаагийн хурандаа Н.Мөнхзул өөрийн твиттер хуудастаа, "Цахим орчинд нэр бүхий иргэн автозамын зорчих хэсэгт тээврийн хэрэгсэл дээр гарч байгаад бие засаж байгаа, автозасварын газарт бусдын биед халдан зодож байгаа үйлдэл бүхий бичлэг нийтлэгдсэн. Цагдаагийн байгууллагаас уг асуудлыг бүртгэлд авч, саатуулан шалгалтын ажиллагаа явуулж байна" гэж мэдэгдлээ.
Цахим орчинд нэр бүхий иргэн автозамын зорчих хэсэгт тээврийн хэрэгсэл дээр гарч байгаад бие засаж байгаа, автозасварын газарт бусдын биед халдан зодож байгаа үйлдэл бүхий бичлэг нийтлэгдсэн. Цагдаагийн байгууллагаас уг асуудлыг бүртгэлд авч, саатуулан шалгалтын ажиллагаа явуулж…
— Munkhzul (@Munkhzul01) June 28, 2025
Учир нь цахим орчинд нийтлэгдээд буй автомашин дээр гарч зогсоод бие засах, мөн автозасварын газарт бусдыг зодож буй этгээд нь Г.Чинзориг мөн гэсэн албан ёсны мэдээлэл хараахан гараагүй байна.