Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Доргон толгой” гэдэг газар энэ сарын 22-ны өдөр гарсан ойн гал түймрийн нөхцөл байдлын талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр мэдээлэл өглөө.
Тэрбээр "Түймрийн голомтод ОБЕГ, НОБГ, Сэлэнгэ, Орхон, Дундговь, Баянхонгор, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар, Уул уурхайн аврах 09 дүгээр ангийн 141 алба хаагч, 13 автомашин, орон нутгийн захиргааны болон хувийн хэвшлийн 124 хүн, 22 автомашин, 6 мотоцикл, нийт 265 хүн, 35 автомашин, 6 мотоциклтой ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна" гэв.