Өнгөрсөн тавдугаар сарын 31-ний өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдсан “Зуны зугаа” тоглолтын үеэр бусдын биед халдсан, танхайрсан гэх 35 дуудлага мэдээлэл бүртгэгдсний дотор бусдын биед хутга, мэсний зүйлээр гэмтэл учруулсан гурван хэрэг бүртгэгдсэн билээ.
Улмаар тухайн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, гэмт хэргийг үйлдсэн этгээдүүдийг олж тогтоосон байдаг. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн хэргийг үйлдсэн этгээдүүдэд холбогдох хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна.