Нийслэл Улаанбаатар хотыг хүрээлэн буй дөрвөн хайрхан уулын тахилгын арга хэмжээ өнөөдөр нэгэн зэрэг боллоо.
Зуны дунд хар морь сарын улаагчин туулай өдөр буюу зургаадугаар сарын 27-ны энэ өдөр Богдхан хайрханы Зэндмэн овооны тахилгад Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Ч.Бат-Оргил, Засаг дарга Б.Цэрэн болон дүүргийн удирдлагууд, сүсэгтэн олон оролцлоо.
