3х3: Австрали, Нидерланд, Канад, Испани, Франц, Польш, Монгол, АНУ-ын эмэгтэй шигшээ баг шилдэг наймд шалгарлаа

3х3: Австрали, Нидерланд, Канад, Испани, Франц, Польш, Монгол, АНУ-ын эмэгтэй шигшээ баг шилдэг наймд шалгарлаа

3х3 сагсан бөмбөгийн ДАШТ манай улсад анх удаа зохион байгуулагдаж байна. Дэлхийн шилдэг 27 орны 40 баг өрсөлдөж, шилдэг найман баг тодорлоо. Эмэгтэй шилдэг найман багт Австрали, Нидерланд, Канад, Испани, Франц, Польш, Монгол, АНУ-ын эмэгтэй шигшээ багууд шалгарлаа. 

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн “D” хэсэгт Монгол Улсын эмэгтэй шигшээ баг Герман, Испани, Украйн, Бразилын шигшээ багуудтай багтсан. Тэд хасагдах шатанд Дэлхийн чансааны нэгт эрэмбэтэй БНХАУ-ын багтай халз тулж нэмэлт цагт 21:19 харьцаагаар хожлоо. Тэд маргааш /2025.06.28/ АНУ-ын шигшээ багтай 19:20 минутад тоглоно.