3х3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэй шилдэг найман баг эхнээсээ шалгарч эхэллээ.
Нидерланд улсын эмэгтэй шигшээ баг Унгар улсын эмэгтэй шигшээ багийг 21:9 онооны харьцаатайгаар буулган авч, шилдэг наймд шалгарлаа. Харин Канад улсын эмэгтэй шигшээ баг Япон улсын 18:6 онооны харьцаатайгаар хожиж, шилдэг наймд шалгараад байна. Монгол улсын эмэгтэй шигшээ баг БНХАУ-ын багтай орой 18 цагт тоглох хуваарьтай байна.