Наадмын амралттай холбоотойгоор бүх тэтгэвэр, тэтгэмжийг ирэх сарын 7-нд олгохоор болжээ.
Тодруулбал, долдугаар сарын 7-нд:
- Нийгмийн халамжийн тэтгэвэр
- Асаргааны тэтгэмж
- Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж
- Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт
- Алдар цолтон, ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж
- Хүүхдийн мөнгөн тэтгэмж
- Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний мөнгө
- Насны хишиг
- Эхийн алдар одонгийн мөнгөн тусламж
- Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэвэр зэргийг олгоно.
Харин эцэг эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг долдугаар сарын 21-нд өгнө. Мөн онцгой тохиолдлын, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний тэтгэмжийг долдугаар сарын 23-нд олгох аж.