Цахим орчинд холимог тулааны тамирчин Г.Чинзориг автозамын зорчих хэсэгт автомашин дээр гарч бие засаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд өчигдөр /2025.06.27/ цацагдсан.
Уг асуудлыг ЦЕГ-аас тодруулахад "Цагдаагийн байгууллагаас уг асуудлыг бүртгэлд авч, шалгалтын ажиллагаа явуулж байна. Шалгалтын явцад тогтоогдсон нөхцөл байдлын талаар эргэн мэдээлэх болно" гэв. Олон нийтийг үл хүндэтгэсэн, ёс зүйгүй энэ үйлдэлд ямар арга хэмжээ авсан талаар бид эргэн мэдээлэх болно.
ВИДЕО:
Нөгөө боксчин нөхөр мөн л харагдах юм. Юм хэргэлсэн гэж ойлгох уу? pic.twitter.com/eRk9aLIvOz
— Бааска... (@baska_mgl) June 27, 2025