Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 10 мянга давсан гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 10 мянга давсан гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний тархалтын талаар өнөөдөр /2025.06.27/ мэдээлэл хийлээ.

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлоор нийт 10065 хүн бүртгэгджээ. Үүнээс 8405 хүн эдгэрсэн бол 646 хүн хэвтэн эмчлүүлж, 1014 хүн гэрээр эмчлүүлж байна. Мөн сүүлийн 24 цагт 232 батлагдсан тохиолдол бүртгэгджээ. Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын голомтод хавьтагчдад 72 цагийн дотор вакцинжуулалтад хамруулах хариу арга хэмжээ авч ажиллаж байгаа аж. Түүнчлэн Улаанбурхан өвчнөөр манай улсаас гадна 164 улсад 89 мянга гаруй батлагдсан тохиолдол  бүртгэгдсэн байна.

 Улаанбурхан өвчний нэмэлт дархлаажуулалтыг уртасгасан цагаар дүүргийн эмнэлэг, өрхийн эмнэлэг, тосгоны өрхийн эмнэлгүүдэд хийж байна. Мөн та хүүхдээ нэмэлт дархлаажуулалтад хамрагдсан эсэхийг emongolia болон өсөлт бойжилтын ягаан дэвтрээс мэдэх боломжтой талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ. Хэрвээ таны хүүхэд товлолт болон нэмэлт дархлаажуулалтад хамрагдаагүй бол харьяа дүүрэг өрхийн эмнэлэгд хамрагдахыг анхааруулав.

МУИС-ийн дадлагажигч оюутан Д.Мөнх-Эрдэнэ