Интерполоор эрэн сурвалжилж байсан Монгол Улсын иргэнийг Туркт баривчилжээ

Интерполоор эрэн сурвалжилж байсан Монгол Улсын иргэнийг Туркт баривчилжээ

Мансууруулах бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх эрүүгийн хэрэгт Интерполын шугамаар олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “А”-г Бүгд Найрамдах Турк Улсын Интерполын Үндэсний төв товчоотой мэдээлэл солилцон, хамтран ажилласны дүнд тус улсад баривчлуулж, энэ оны 06 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улс руу албадан гаргуулах арга хэмжээг авлаа.

Иргэн “А” нь метамфетамины агууламжтай “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт мансууруулах бодисыг Турк Улсаас нутаг буцаж буй Монгол Улсын иргэдэд худал хэлж, дайвар ачаа болгон өгч улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн байж болзошгүй үйлдлийг Тагнуулын ерөнхий газар үргэлжлүүлэн шалгаж байна.