Манай улсын эдийн засгийг нуруун дээрээ авч явдаг нүүрсний үнэ буурсаар энэ оны дөрөвдүгээр сар гэхэд 92 ам.долларт хүрээд байна. Улмаар манай улсын төсөв тасарч, эдийн засаг хүнд байна. Засгийн газраас сөрөг арга хэмжээ авахын тулд гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийн болон төгрөгийн ханшийн дарамтыг бууруулах, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор “Алт-3” аяныг орон даяар зарлан хэрэгжүүлэх шийдвэрийг 2025.06.25-ны өдөр гаргалаа. Ингэхдээ 100 тонн нөөц бүхий нэр бүхий үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулж, улсын төсвийг нөхөхөөр шийдвэрлэжээ. Учир нь алтны үнэ дэлхийн зах зээл дээр түүхэн дээд хэмжээндээ хүрээд байгаа билээ. Салбарын сайдаас эхлээд УИХ-ын гишүүд, эдийн засагчид ч алтны ордуудаа олборлож, эдийн засгаа аврах хэрэгтэй гэж үзэж байна.
ВИДЕО: