Улаанбаатар хотын иргэдийн өдөр буюу “Хүрээ цам-Даншиг” наадам Хүй долоон худагт энэ сарын 28, 29-нд болно. Тус наадмын барилдаанд хүчит 256 бөх зодоглох бөгөөд өнөөдрийн байдлаар 240 гаруй бөхчүүд бүртгүүлээд байгаа аж.
Тодруулбал, улсын арслан нэг, заан гурав, харцага гурав, начин 10, аймгийн арслан цолтой 30 гаруй бөх даншиг наадамд зодоглохоор бүртгүүлсэн байна. Түүнчлэн ОХУ-ын Тува болон Солонгосоос бөхчүүд хүрэлцэн ирсэн талаар Монцамэ агентлаг мэдээлсэн байна. Даншиг наадамд түрүүлсэн бөх 30, үзүүрлэсэн нь 20, их шөвөгт шалгарсан нь 10 сая төгрөгийн бай шагнал гардах юм. Бөхийн бүртгэлийг өнөөдөр хаах бол барилдаан энэ сарын 28-ны 16:00 цагт эхэлнэ. Ингэхдээ 28-нд нэгийн даваа, 29-нд 2-8-ын давааны барилдааныг зохион байгуулахаар хөтөлбөрт тусгажээ.