"Аса арена" талбайгаа худалдаална гэсэн зар тавьж, иргэдийн шүүмжлэлийг дагуулж байна

"Аса арена" талбайгаа худалдаална гэсэн зар тавьж, иргэдийн шүүмжлэлийг дагуулж байна

"Аса арена" талбайгаа худалдаална гэсэн зар цахим орчинд тавигдаж, иргэдийн шүүмжлэлийг дагуулж байна.

2008 онд Сүмогийн их аварга Д.Дагвадорж "үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй, зориулалтын дагуу ашиглах болзолтойгоор" гэрээ хийн хувьчлан авч, “АСА” цирк нэртэй болсон байдаг. Улмаар иж бүрэн засвар шинэчлэл хийж, өнгөрөгч намар ашиглтад оруулан "Аса арена" нэртэй болсон юм. Гэвч монголын циркчид одоо ч “Аса Арена”-д орох эрхгүй, баригдаад 100 жил болж буй “Бөмбөгөр ногоон” театр болон спорт заал түрээсэлж, бэлтгэл сургуулилтаа хийж байгаа.  Тэгвэл саяхан "Аса арена" талбайгаа худалдаална гэсэн зар цахим орчинд тавигджээ.