Архангай аймаг богино зайн морин тойруулгын уралдааныг олон улсын стандартын дагуу цувралаар зохион байгуулж эхэллээ. Өчигдрөөс /2025.06.25/ эхлэн Лхагва, Бямба гараг бүр Хурдан морьны тойргийн уралдаанууд АРА Комплекст зохион байгуулагдах бөгөөд 8-р сар хүртэл үргэлжилнэ. Мөн богино зайн уралдааны гараа тус бүрийн тэргүүн магнайг амжилттай таасан үзэгч бүрт спонсорын нэрэмжит бэлэг гардуулах аж. Хурдан морьдыг 16-аас дээш насны унаачидтайгаар нийт дөрвөн насны ангиллын морьдыг уралдуулах ба, цуврал уралдааны төгсгөлд шилдэг морьдын ГРАНПРИ уралдааныг зохион байгуулж өндөрлөх юм.
