Улсын начин Ш.Дарханбат тэргүүтэй 16 бөхөөс допинг илэрсэн тул тэднийг энэ жилийн наадамд барилдуулахгүй байх чиглэл өгчээ

Улсын начин Ш.Дарханбат тэргүүтэй 16 бөхөөс допинг илэрсэн тул тэднийг энэ жилийн наадамд барилдуулахгүй байх чиглэл өгчээ

Дэлхийн допингийн эсрэг хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Үндэсний бөхийн тамирчдаас 2024 оны аравдугаар сараас эхлүүлэн допингийн хяналтын зорилгоор цус болон шээсний сорьц авч Дэлхийн Допингийн эсрэг Агентлаг (WADA)-ийн итгэмжлэгдсэн лабораторид илгээн шинжлүүлж байна.

Тийнхүү шинжилгээний үр дүнд зарим тамирчид допингийн эсрэг дүрмийн зөрчил гаргасан нь тогтоогдсон бөгөөд холбогдох хууль, дүрэм, журмын дагуу тэдгээр тамирчдад үр дүнгийн удирдлагыг хэрэгжүүлж эхлээд байна. Нэгэнт допингийн эсрэг дүрмийн зөрчил гаргасан нь тогтоогдсон тамирчныг тухайн зөрчлийн хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн эсэхээс үл хамааран нэн даруй аливаа спортын уралдаан тэмцээнд оролцох эрхийг нь түдгэлзүүлдэг. Харин тухайн зөрчлийг хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд тамирчинд шийтгэл оногдуулсан тохиолдолд түүнийг аливаа спортын үйл ажиллагаанд оролцох эрхийг тодорхой хугацаагаар хязгаарласан байдаг. Иймд Үндэсний их баяр наадмаар улс, аймаг, нийслэлийн алслагдсан дүүрэгт зохион байгуулагдах үндэсний бөх, үндэсний сурын харваачдыг бүртгэх бүртгэлийн үйл ажиллагаанд хавсралтад дурдсан тамирчдыг бүртгэхгүй байхыг зөвлөж байгаа аж. 

Мөн дараах бөхчүүдээс допинг илэрсэн байна.