АНУ-аас эх орондоо шуудангаар хар тамхи нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

АНУ-аас эх орондоо шуудангаар хар тамхи нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийслэлийн прокурорын газраас Ш.Т холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, Иргэн Ш.Т нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын агууламж бүхий бүтээгдэхүүнийг АНУ-аас захиалан Олон улсын шуудан илгээмжийн газраас хүлээн авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1, 3.3 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.