Нийт нутгийн 83.3 хувьд нь зуншлага хэвийн байна

Нийт нутгийн 83.3 хувьд нь зуншлага хэвийн байна

Цаг уурын байгууллагаас хийсэн 10 хоногийн гангийн зураглалаар улсын хэмжээнд нийт нутаг дэвсгэрийн 0.2 хувь нь маш хүчтэй гантай, 0.9 хувь нь хүчтэй гантай, 4.2 хувь нь гантай, 11.3 хувь нь гандуу, 83.3 хувьд нь зуншлага хэвийн байна.

Тус зураглалыг Aqua хиймэл дагуулын MODIS-ийн мэдээ ашиглан, гангийн индексүүдэд тулгуурлан 10 хоногийн давтамжтайгаар боловсруулдаг. 

Индексүүдийн зааглах утгаас хамааран гангүй, гандуу, гантай, хүчтэй гантай, маш хүчтэй гантай гэж эрчимшлээр нь тав ангилдаг ажээ.