ГССҮТ: Он гарсаар бамбай хоншоорт могойд хазуулсны улмаас найман хүн хэвтэн эмчлүүлсэн

ГССҮТ: Он гарсаар бамбай хоншоорт могойд хазуулсны улмаас найман хүн хэвтэн эмчлүүлсэн

Сүүлийн өдрүүдэд суурьшлын бүсэд бамбай хоншоорт гэх хортой могой орж ирсэн, бага насны хүүхэд хазуулсан тохиолдол нэмэгдэж байна. Тэгвэл одоогийн нөхцөл байдлын талаар ГССҮТ-ийн Түлэнхийн төвийн эрхлэгч Ц.Нарантунгалаг мэдээлэл өглөө. 

Тэрбээр "2024 оны байдлаар могойд хазуулсан зургаан хүн манай төвд хэвтэн эмчлүүлсэн. Хэвтэн эмчлүүлээгүй ч хүлээн авахад хандаад тусламж үйлчилгээ аваад явж буй тохиолдлууд бий. Зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлагатай, хаван хавдар ихтэй, хордлогын байдалтай, хүндрэлтэй хүмүүсийг бид хүлээн авч, хэвтүүлэн эмчилдэг. Энэ жил могойд хазуулсны улмаас найман хүн хэвтэн эмчлүүлсэн. Үүнээс зургаа нь хүүхэд байна” гэлээ.

Иймд иргэдийг могойд хатгуулах эрсдэлээс сэргийлэхийг ГССҮТ-өөс анхаарууллаа.  

Хазуулсан тохиолдолд:

  • Тайван байх, хөдөлгөөнөө багасгах
  • Шархыг хөдөлгөхгүйгээр доош унжуулах
  • Даруй эмнэлгийн тусламж авах
  • Шарх руу хөргөх зүйл тавих (мөс, хүйтэн даавуу)
  • Хэзээ ч сорж болохгүй, зүсэж болохгүй.