Төв шуудангийн уулзварт дрифт хийж, урсгал сөрсөн жолоочийн эрхийг гурван сараар хасжээ

Төв шуудангийн уулзварт дрифт хийж, урсгал сөрсөн жолоочийн эрхийг гурван сараар хасжээ

Энэ оны зургаадугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Төв шуудангийн уулзварт дрифт хийж урсгал сөрсөн үйлдлийг тухайн уулзварт байрлуулсан хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын камерын системийн тусламжтайгаар илрүүлэн тус зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7.30-т заасны дагуу 50 нэгж (50,000 төгрөг)-р торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 сарын хугацаагаар хасаж шийдвэрлэжээ.

Иймд иргэд жолооч та бүхэн зориулалтын бус зам талбайд дрифт хийж бусад хөдөлгөөнд оролцогчдод аюултай эрсдэлтэй байдал бий болгохгүй байх, Чанга дуу чимээ гаргаж бусдын амгалан тайван байдал алдагдуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.