Энэ сарын 22-нд 23 цагийн орчимд Япон Улсын иргэний 57 мянган иен, 90 мянган төгрөгтэй түрүүвчийг "Арьяабал хийдэд аялж байхад нь хулгайлсан гэх дуудлага мэдээлэл Налайх дүүргийн цагдаагийн газар бүртгэгдсэн байна.
Тодруулбал, тус дуудлага мэдээллийн дагуу гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй бүлэг этгээдүүдийг шуурхай эрэн сурвалжлан илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Аялал жуулчны улирал эхэлж байгаатай холбоотой манай оронд аялж байгаа гадаад улсын жуулчдын эрүүл мэнд, эд хөрөнгө аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг ихээр бүртгэгдэж байна.
Иймд энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд жуулчдын аюулгүй байдалд анхааран, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл хүргэн, сэрэмжлүүлэхийг цагдаагийн байгууллагаас уриалж байна