АТГ: Төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлж байна

АТГ: Төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлж байна

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2025 оны зургаадугаар сарын 16-30-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 76 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.  

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 69.7 хувь нь гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлж байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 138 дуудлага хүлээн авчээ.