Нийслэлийн прокурорын газраас Б.Ж нь албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, Иргэн Б.Ж нь албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө эдийн давуу байдал бий болгох зорилгоор бусдаас мөнгө өгөхийг шаардан, шилжүүлэн авсан, мөнгө өгөхгүй бол хувийн мэдээллийг нь задруулна хэмээн сүрдүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 2 дугаар зүйлийн 2.2 /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.