3×3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн арга хэмжээ төв талбайд боллоо. Монгол улс анх удаа олимпын спортын төрлийн ДАШТ-ийг эх орондоо зохион байгуулж буй нь энэ.
ДАШТ-ийг нээж Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар үг хэллээ. Тэрбээр "Манай улс анх удаа олимпын спортын төрлөөр 3×3 сагсан бөмбөгийн ДАШТ-ийг эх орондоо зохион байгуулж байна. Энэ бол түүх болж үлдэх үйл явдал" гэв.
ВИДЕО: