Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болсон байна. Хуралдаанаар Хүй долоон худгийн авто замаас баруун тийш автомашин гаргахгүй байхаар тогтжээ.
Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар "Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Хүй долоон худгийн авто замаас баруун тийш автомашин гаргахгүй. Өнөө зун хур багатай, гандуу байна. Ийм нөхцөлд уяачид, бөхчүүд дурын газартаа гэр бариад машинууд тойруулаад хаа дуртай газраа яваад байж болохгүй. Гэрийг барих ёстой газарт нь л бариулна. Нэгдсэн зогсоолд машинаа байршуулж, мориор эсвэл цахилгаан машинаар зочдоо угтах зохицуулалт хийнэ" гэжээ.
Д.МӨНХ-ЭРДЭНЭ