МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Манай нам ирэх есдүгээр сард Их хурал хийхээр төлөвлөж байгаа тул ойрын хугацаанд Бага хурлаа хуралдуулж, Их хурлын товыг тогтооно. Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын шаардлагаар намууд дүрмээ шинэчлэх ёстой. Энэ ажил эхэлсэн. Санхүүжилт ил тод болно, жендерийн тэгш байдлыг хангана, нийгмийн бүлгийн төлөөллийг оролцуулна зэргээр өөрчлөлт хрийгдэнэ. Намууд санхүүгийн тайлангаа өгөхгүй бол үйл ажиллагааг нь түр зогсоодог болж байгаа. Эдгээрийг угтаж, намын дүрэмдээ өөрчлөлт оруулах асуудал ид хийгдэж байна" гэлээ.
ВИДЕО: