Жүдо бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн К.Ёолкод автомашин бэлэглэжээ

Жүдо бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн К.Ёолкод автомашин бэлэглэжээ

Унгар Улсын Будапешт хотод болсон Жудо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай улсын тамирчин К.Ёолк хүрэл медаль хүртэж, Монгол Улсын багийн анхны медалийг авсан билээ. Тэрбээр ДАШТ-д анх удаа оролцож, ийнхүү дэлхийн медальтан болсон юм. 

"Будапешт-2025” жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн ОУХМ К.Ёолк эх орондоо ирээд төрсөн нутагтаа зорьсон байдаг. Харин түүний гаргасан амжилтыг "Өлгийн хүчтэн” бөхийн дэвжээ болон "Таванбогдын бүргэдүүд” клуб хамтран автомашинаар мялаасан байна.