3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /FIBA 3x3 World Cup 2025/ ирэх долоо хоногт Монгол Улсад болно. Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй тус тэмцээнд дэлхийн чансааны 20 орны баг оролцоно. “FIBA 3x3 World Cup 2025” буюу дэлхийн аварга шалгаруулах тэмцээн маргааш 11:00 цагаас БНХАУ, Австралийн эмэгтэй багуудын тоглолтоор эхэлнэ.
Монгол Улсын эрэгтэй шигшээ АНУ, Латви, Монтенегро болон Япон улсын шигшээ багтай “В” хэсэгт багтсан. Манай эрчүүд эхний тоглолтоо маргааш 18:25 цагаас хийнэ. Мөн хэсгийн хоёр дахь тоглолтоо Латвийн багтай 20.00 цагаас хийхээр оноолт гарчээ. Харин Монголын эмэгтэй шигшээ баг “D” хэсэгт Бразил, Испани, Герман, Украйны багуудтай багтсан. Энэ хэсгийн тоглолт зургаадугаар сарын 24, 26-д болно. Монголын эмэгтэй баг эхний тоглолтоо Бразилын шигшээ багтай хийнэ. Харин хэсгийн сүүлийн тоглолтоо Украйны багтай хийхээр хуваарь гарсан байна.