The MongolZ баг ДАШТ-ий аваргын төлөө тоглохоор  шалгарлаа

The MongolZ баг ДАШТ-ий аваргын төлөө тоглохоор шалгарлаа

АНУ-д болж буй Countre strike-2(CS2) энэ оны эхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу “BLAST.tv Austin Major 2025”-ын аваргын төлөө тоглох багууд шалгарлаа. Остин хотод болж буй ДАШТ-ий аваргын төлөө The MongolZ болон Францын “Team Vitality” багууд шалгарлаа.

Энэ тоглолтын ялагч маргааш тодорно. The MongolZ баг Playoffs шатанд шалгарсан найман багийн нэг болсон. Улмаар хасагдах шатны тоглолтод Европын “FaZe Clan”8, Бразилын “paiN Gaming” багуудын дараалан хожиж аваргын төлөө тоглохоор шалгарлаа. The MongolZ баг CS2 тоглоомын финалд Ази тивээс шалгарсан анхны баг болж шинэ түүхийг Остин хотод бичлээ.