СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Мазаалай" нэртэй шил цэвэрлэгч шингэнийг устай андуурч уусан хэрэг гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Мазаалай" нэртэй шил цэвэрлэгч шингэнийг устай андуурч уусан хэрэг гарчээ

"Мазаалай" нэртэй шил цэвэрлэгч шингэнийг устай андуурч уусан хэрэг энэ сарын 20-ны өдөр гарчээ.

Тодруулбал, Австралийн хамтын нөхөрлөлийн улсын иргэн 64 настай М гэгч эрэгтэй "Мазаалай" нэртэй шил цэвэрлэгч шингэнийг устай андуурч уусан хэрэг гарсан байна. Уг хэргийг өдгөө цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж. Иймд иргэдийг ус гэх мэт шингэн зүйлийн саванд хүнсний бус зориулалтын зүйл хийхгүй байх, аливаа эрсдэлээс сэрэмжлүүлэх үүднээс энэхүү мэдээллийг нийтэллээ.