"FIBA 3x3 ULAANBAATAR WORLD TOUR 2025" энэ сарын 20-21 өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана. Тэмцээнд Сербийн Лиман, БНХАУ-ын Чонмин зэрэг есөн улсын 12 баг өрсөлдөнө. Манай улсаас эх орноо төлөөлж Улаанбаатар ММС Энержи, Завхан Сайнскор хоёр баг оролцоно.