LIVE: “Бид зээл тэглээд өг гэж гуйгаагүй, зээлээ чөлөөтэй авах боломж олго”

LIVE: “Бид зээл тэглээд өг гэж гуйгаагүй, зээлээ чөлөөтэй авах боломж олго”

Тэтгэврийн зээлийн хэмжээг 50-50 хувь болгосныг эсэргүүцсэн ахмадууд Монгол банк болон Төрийн ордны баруун талд цуглаан зохион байгууллаа. 

Тодруулбал, Монгол банкны Мөнгөний бодлогын зөвлөл зургаадугаар сарын 12-нд хуралдаж, тэтгэврийн зээлд тавих өр, орлогын харьцааг 50:50 болгосон юм. Ингэснээр ахмад настнууд арилжааны банкнаас зээл авах нөхцөлд нийт тэтгэврийнхээ 50 хувийг зээлд, үлдсэн 50 хувиар амьжиргаагаа залгуулахаар зохицуулж өгсөн. Тэтгэврийн зээлийн хугацааны тухайд зээл олгосон банк нь шийдвэрлэхээр заасан билээ. Гэвч эл шийдвэрт ахмад настнууд бухимдаж байгаа бөгөөд амьдралд нийцэхгүй шийдвэр гэж үзэн Монгол банк болон Төрийн ордны баруун талд цуглаан зохион байгууллаа.

Монгол Улсын хэмжээнд 330 мянга гаруй хүн тэтгэвэр авдаг бөгөөд 50 шахам хувь нь бага тэтгэвэртэй буюу сард 650 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг.  Мөн тэтгэвэр авагчдын 60 орчим хувь нь тэтгэврийн зээл авсан байдаг. УИХ-аас 2021 онд ахмад настнуудын арилжааны банкнаас авсан тэтгэврийн зээлийн хэмжээ 700 тэрбум төгрөг байсан бол өнгөрсөн гуравдугаар сард 2.1 их наяд төгрөгт хүрч гурав дахин өссөн үзүүлэлт гарсан байна.

ШУУД: