Дэлхийд ердөө наймхан ширхэг үйлдвэрлэгдсэн Mercedes Benz G63 Gronos Coupé EVO C загварын автомашины нэг нь монголд орж иржээ.
Mansory компанийн G63 суурьтай хоёр хаалгатай хувилбар нь дэлхий дээр ердөө наймхан ширхэг л үйлдвэрлэгдсэн бөгөөд 980 морины хүчтэй, ердөө 3.3 секундэд 0-100 км/ц хурдлах ба 280 км/цагийн дээд хурдтай гэнэ. Мөн анхны үнэ 385 мянган ам.доллар буюу 1.3 тэрбум төгрөг болох бөгөөд үүн дээр зах зээлийн үнэ, гаалийн татвар, даатгал, импортын зардал нэмэгдэнэ гэсэн үг. Машиныг одоогоор хэн худалдан авсан нь тодорхойгүй байгаа бөгөөд өчигдөр Монголд орж ирсэн байна.