ВИДЕО: Хорих ангийн харуул хамгаалалтын үйл ажиллагаанд робот нохойг туршилтаар нэвтрүүлжээ

ВИДЕО: Хорих ангийн харуул хамгаалалтын үйл ажиллагаанд робот нохойг туршилтаар нэвтрүүлжээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2025 онд  "Хүний хөгжил, цахимжуулалт, үйлдвэржилтийг дэмжих жил" зорилт дэвшүүлжээ.

Энэ хүрээнд харьяа хорих анги, байгууллагуудын аюулгүй байдлыг хангах, алба хаагчдын ажлын ачааллыг бууруулах зорилгоор хиймэл оюун ухаан /AI/-д суурилсан орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж буй аж. Эхний ээлжид цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн харуул хамгаалалтын үйл ажиллагаанд робот нохой туршилтаар нэвтрүүлжээ. Ингэснээр хүн хоорондын харилцаанаас үүдэлтэй сэтгэл ханамжгүй байдал зогсоно. Мөн алба хаагчдын ажил хөнгөрөх, ажлын ачаалал буурах ач холбогдолтой гэж үзэж буй юм байна.

ВИДЕО: