Наадмын бэлтгэлд бэлтгэгдэж байсан байт харвааны 18 морийг хулгайлж бойнд өгсөн хэрэг энэ сарын 7-ны өдөр гарсан. Морио алдаад буй "Намнаа" акедимийн үүсгэн байгуулагч Н.Алтанхуяг болон Үндэсний морьт харвааны үүсгэн байгуулагч Б.Болдбаатар нарт олон иргэд морь хандивлаж байгаа. Тэгвэл энэхүү хандивт ‘‘Монгол хаан’’ буюу ‘‘Тамгагүй төр’’ төслийн хамт олноос 10 морь хандивлажээ. Энэхүү 10 морины тавыг нь Намнаа академид, тавыг нь Б.Болдбаатарт хандив болгон өгч байгаа аж. Хандивын морьдыг өчигдөр ‘‘Монгол хаан’’ жүжгийн гол дүрийн жүжигчин Г.Эрдэнэбилэг хүлээлгэн өглөө.
Д.Мөнх-Эрднэ