Нийслэлийн иргэдийн баярыг Хүй долоон худагт энэ сарын 28, 29-нд зохион байгуулна.
Тус баярын үндэсний бөхийн барилдаанд улс, аймаг, цэргийн болон сумын цолтой 256 бөх зодоглох бөгөөд наадмын сорилго гэхэд хилсдэхгүй. 124 сая төгрөгийн шагналын сантай энэхүү барилдаанд зодоглох бөхчүүдийг энэ сарын 25, 26-нд бүртгэж, 27-нд мандат олгох ажээ.
Анх удаа зохион байгуулж буй тус барилдаанд цол олгохгүй бөгөөд түрүү бөхийг 30 сая төгрөгөөр байлах юм. Харин үзүүрлэсэн бөх 20, их шөвөгт шалгарвал 10, дунд шөвөгт шалгарсан тохиолдолд 3.0 сая төгрөгийн мөнгөн шагнал гардах бол давааны бай 150 мянган төгрөг ажээ. Цаашид Нийслэлийн өдөр болон Даншиг наадмыг хамтатган жил бүрийн зургаадугаар сарын 28, 29-нд өндөр шагналын сантай энэхүү барилдааныг зохион байгуулахаар төлөвлөв.