МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2025.06.17 үдээс өмнө хуралдаж, Ерөнхий сайд Г.Занданшатарын танилцуулсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнтэй танилцаж дэмжсэн. Ерөнхий сайд Г.Занданшатар Эрүүл мэндийн сайдад Ж.Чинбүрэнг нэр дэвшүүлээд байгаа юм.
Энэ талаар Ж.Чинбүрэнгээс тодруулахад " Энэ бол ямба биш ял. Асар их ажил шүү дээ. Эрүүл мэндийн сайд санхүүгийн асар их дутагдалтай байна. Санхүүгийн асуудлаар Ерөнхий сайдтай уулзана. Өнөөдөр улаанбурхан өвчнөө дийлэхгүй байна. Хүнд цаг үе ирээд байна. Ажил хийх чинь асар их дарамт шахалт. УИХ-ын гишүүн байх л амар. Миний хувьд эмийн наймааг зогсооно. Сонгон шалгаруулалтаар сонгогдсон компани эмийг нийлүүлдэг болно. Эмнэлгүүдийг Төлөөлөн удирдах зөвлөлтэй болгоно. Төлөөлөн удирдах зөвлөл нь захирлыг халах, томилох эрхтэй байна. Гүйцэтгэлийн санхүүжилтээс ухрахгүй, хамгийн гол нь хулгай л байж болохгүй " гэлээ.
ВИДЕО: