Живж байсан 9 настай хүүг 36 настай эрэгтэй аврах гэж ус руу ороод өөрөө энджээ.
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 2 дугаар багийн “Шинэ гүүр” гэдэг газар “Сэлэнгэ” мөрөнд 1 хүүхэд, 1 эрэгтэй хүн живж байснаас хүүхдийг иргэд аварсан, эрэгтэй хүн нь живсэн гэсэн дуудлага өчигдөр буюу зургаадугаар сарын 16-ны өдрийн 19:05 цагт Онцгой байдлын газарт иржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн 36 настай, эрэгтэй, Сэлэнгэ аймгийн харьяат иргэн 9 настай хүүг Сэлэнгэ мөрөнд живж байхад нь аврахаар ороод өөрөө живсэн харамсалтай хэрэг гарсан байна. Аврагчид уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж 3 метрийн гүнээс цогцсыг 20:46 цагт олж, гаргасан байна. Иймд урин дулааны улирал эхэлж, иргэд гол усанд ихээр ордог тус анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.