Жүдо бөхийн ДАШТ-ээс К.Ёолк хүрэл медаль хүртэж, Монгол жүдо бөхийн баг 13 дугаарт жагсаж байна

Жүдо бөхийн ДАШТ-ээс К.Ёолк хүрэл медаль хүртэж, Монгол жүдо бөхийн баг 13 дугаарт жагсаж байна

Унгар улсын Будапешт хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ үргэлжилж байна. Монголын дөрвөн жүдоч хүч үзсэнээс эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд К.Ёолк хагас шигшээд Бразилын бөхийг торгуулиар ялснаар хүрэл медаль хүртээд байна. Ингэснээр Монголын жүдо бөхийн ДАШТ-ий 32 дахь медаль, 19 дэх хүрэл медальтан Ё.Ёолк болов.

Тэрбээр гэмтэл авсан учраа бөхөө үүрч дэвжээнээс буусан нь тамирчин хүний ёс зүйг харуулсан гайхалтай агшин байлаа хэмээн олон нийт түүний сайшааж буй.

Жүдо бөхөөр Монголын тамирчид ДАШТ-ий анхны хүрэл медалийг 1989 онд Д.Баттулга, анхны мөнгөн медалийг 1989 онд О.Балжинням, анхны алтан медалийг 2009 онд Х.Цагаанбаатар нар хүртэж байв.