Увс аймгийн Баруунтуруун суманд сураггүй алга болсон 10 настай хүүг эсэн мэнд олжээ

Увс аймгийн Баруунтуруун суманд сураггүй алга болсон 10 настай хүүг эсэн мэнд олжээ

Увс аймгийн Баруунтуруун сумын Туруун багт зургаадугаар сарын 14-ний өдрийн 16:00 цагийн орчим бага насны хүүхэд гэрийнхээ гадаа тоглож байгаад сураггүй болсон тухай дуудлагыг зургаадугаар сарын 15-ны өдрийн 03:30 цагт хүлээн авсан аж.

Тус аймгийн Онцгой байдлын газрын 60 дугаар анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэнтэй нь хамтран 06.15-ны өдрийн 04:00 цагаас эхлэн Э /10 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 09:30 цагт Чулуут хороололд иргэн Х-гийн гэрт байсныг эсэн мэнд олсон байна.