Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон-Овоо багт дөрвөн айлын нийтийн байранд гал гарч байна гэсэн дуудлагыг зургаадугаар сарын 16-ны өдрийн 03:09 цагт хүлээн авсан аж.
Тус аймгийн Онцгой байдлын газрын 23 дугаар анги, “МАК-Евро цемент" ХХК-ийн үйлдвэрийн дэргэдэх Гал унтраах хэсгийн алба хаагчдыг очиход дөрвөн айлын нийтийн байрны дээврийн хэсэг, орох, гарах хонгил шатаж байсныг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Б /40 настай, эрэгтэй/ угаартсан байсныг тус сумын Эрүүл мэндийн төвд шилжүүлэн өгсөн байна.