Сүүлийн 24 цагийн хугацаанд Улаанбурхан өвчний 263 шинэ тохиолдол батлагдаж, нас баралт зургаа болов

Сүүлийн 24 цагийн хугацаанд Улаанбурхан өвчний 263 шинэ тохиолдол батлагдаж, нас баралт зургаа болов

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 16-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 7.717, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 693, гэрээр 1.212, хавьтал 63,052, нас баралт 6 байна.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.