К.Ёолк хагас шигшээд Бразилын бөхийг торгуулиар ялж, хүрэл медаль хүртлээ

К.Ёолк хагас шигшээд Бразилын бөхийг торгуулиар ялж, хүрэл медаль хүртлээ

Унгар улсын Будапешт хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д өчигдөр /2025.06.15/  Монголын дөрвөн жүдоч зодоглосноос эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд К.Ёолк хагас шигшээд Бразилын бөхийг торгуулиар ялж, хүрэл медаль хүртсэн билээ. Тэрээр Монголын жүдо бөхийн ДАШТ-ий 32 дахь медаль, 19 дэх хүрэл медальтан болсон.

К.Ёолк нь 24 настай, самбо, жүдо бөхийн спортоор 13 дахь жилдээ хичээллэж байгаа аж. Насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгө, хүрэл медалтай. Дотоодын цуврал тэмцээнд хоёр түрүүлж, хоёр удаа хүрэл медаль хүртсэн. Самбо бөхийн Өсвөр үеийн дэлхийн аваргын хүрэл медальтай. Мөн Азийн аваргын хүрэл, Азийн хүүхдийн их наадмын хүрэл медальтай Самбо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий алт, хошой хүрэл медальтай. Тэрээр ОХУ-ын Хабаровск хотод болсон олон улсын тэмцээнээс мөнгө медаль авч байв. Мөн 2024 оны Токиогийн Их дуулга тэмцээний тавдугаар байрын шагналтай.