Улаанбурхан өвчний хавьтлаар 62455 хүн бүртгэгдсэн бол таван иргэн нас барсан гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ

Улаанбурхан өвчний хавьтлаар 62455 хүн бүртгэгдсэн бол таван иргэн нас барсан гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн өнөөдрийн /2025.06.14/ мэдээллээр улсын хэмжээнд улаанбурхан өвчний халдвар авч эмчилгээнд шилжсэн 625 хүн байгаа аж. Дээрх өвчний халдвар авч батлагдсан 7277 тохиолдол байгаа бол 5544 нь эдгэсэн, гэрээр 1103 хүн эмчлүүлж байна. Хавьтлаар 62455 хүн бүртгэгдсэн бол таван иргэн нас баржээ.

Мөн улаанбурхан өвчний халдвар аван эмчлүүлж байгаа иргэнээс гурав нь нэн хүнд, 31 нь хүнд, дунд 508, хөнгөн 83 юм байна.

Улаанбурхан өвчний халдвар авсан тохиолдолд дараах шинж тэмдэг илэрнэ.

  • Халуурах
  • Амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх
  • Нүүрнээс эхлэн толбон гүвдрүүт тууралт гарч бех биеэр туурна
  • Нүдний салст улайх, үрэвсэх
  • Хамраас нус гоожих
  • Ханиалгана

Иймд дээрх шинж тэмдэг илэрсэн нөхцөлд яаралтай эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатай юм. Мөн энэ өвчнөөс вакцинаар сэргийлэх боломжтой. Вакциныг харьяа өрх сумын эрүүл мэндийн төвдөө хандан хийлгүүлэх боломжтой.




Өнөөдөр бар өдөр

18 цагийн өмнө