Хотын дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотын автомашины улсын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчлэхээр Зам тээврийн яаманд төслөө хүргүүлсэн хэмээн мэдэгджээ.
Тодруулбал, тэрбээр өөрийн албан ёсны хуудаст "Манай улсын автомашины дугаар олон стандартад нийцээгүй бараг цор ганцаар улсын кодгүй, крилл үсэгтэй байдаг. Улаанбаатар удахгүй олон улсын стандартын дагуу автомашины дугаарыг шинэчлэх стандарт батлуулахаар Зам тээврийн яаманд төслөө хүргүүлсэн байгаа. Стандарт батлагдахаар зөвхөн Улаанбаатарт бүртгэлтэй 805 мянган тээврийн хэрэгслийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчлэх ажил эхэлнэ" гэсэн байна.
Харин зарим иргэд валютгүй улс мөнгө үрсэн ажил хийх хэрэггүй. Энэ бол хотод нэн тулгамдсан асуудал биш хэмээн түүнийг шүүмжилжээ.